top of page

TITLE: COLLECTIVE

TYPE: feature documentary

GENRE: Investigative reporting, Health

YEAR OF RELEASE: 2020

COUNTRY: Romania/Germany/Luxembourg

PRODUCER: Alexander Nanau Production

CO-PRODUCERS: Samsa Film Luxembourg and HBO Europe

WORLD PREMIERE: Venice Film Festival

CAST: CĂTĂLIN TOLONTAN CAMELIA ROIU TEDY URSULEANU MIRELA NEAG VLAD VOICULESCU

RĂZVAN LUȚAC NARCIS HOGEA NICOLETA CIOBANU

AVAILABLE FORMAT: HD

DURATION: 109 minutes

RIGHTS SECURED: FTA (free to air) EXCLUSIVE

TRAILER: https://www.youtube.com/watch?v=rHXkRgrXNZA  

SCREENER:  at request (send your Gmail to office@publicmediacontent.org )

 

This film is made available in Mongolia with support from:

The British Embassy in Mongolia

The Canadian Embassy in Mongolia

SYNOPSIS

Investigative journalists uncover massive fraud in the Romanian health care system revealing the price of corruption and ultimately, the price of truth. In 2015, a fire at Bucharest’s Colectiv club left 27 dead and 180 injured. Soon, more burn victims begin dying in hospitals from wounds that were not life-threatening. Then a doctor blows the whistle to a team of investigative journalists. One revelation leads to another as the journalists start to uncover vast health care fraud. When a new health minister is appointed, he offers unprecedented access to his efforts to reform the corrupt system but also to the obstacles he faces. Following journalists, whistle-blowers, burn victims, and government officials, Collective is an uncompromising look at the impact of investigative journalism at its best.

vtce3k_9_x974.jpg

КОЛЛЕКТИВ баримтат кино АНХ удаа Монголд ( ikon.mn сайтад гарсан нийтлэл) 

2021 оны Оскарт 2 төрөлд нэр дэвшсэн баримтат кино. 

1. Шилдэг Баримтат Кино

2. Шилдэг Гадаадын Уран Сайхны Кино

Алтан гурвалжин: Шүгэл үлээгч, чөлөөт хэвлэл, идэвхтэй олон нийт буюу Collective баримтат киноноос бид юу сурах вэ?

2015 оны 10 дугаар сарын 30-нд Румыны нийслэл Бухарест хотын Коллектив гэх клубт гал гарч 27 хүн газар дээрээ нас барж, 180 хүн шархадсан. Осол гарснаас 4 сарын дараа ч 10-15 хувийн түлэгдэлтэй өвчтөнүүд Бухарестийн эмнэлгүүдэд нас барсаар байв. Нийт нас баралтын тоо 64 болов.

Тухайн үед хэвлэлүүд Коллектив цэнгээний газар яагаад галын гарцгүй байсан, Goodbye to Gravity хамтлагт гадна ашиглах ёстой гэрэлт техникийг дотоод орчинд ашиглах зөвшөөрөл хэн олгосон, яагаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй талаар бичиж байв. Гал гарахад хүргэсэн нөхцөл байдал, түүний цаана байж болох авлигыг илчлэхийг зорьж байсныг хэвлэлүүдэд 2015 оны 11, 12 дугаар саруудад гарч байсан мэдээллээс харж болно. Харин 2020 онд нээлтээ хийсэн Collective баримтат кино аминд халгүй хэсэгт, багахан хэмжээний түлэгдэлтэй өвчтөнүүд яагаад эмнэлгүүдэд нас барсаар байсан тухай өгүүлнэ.

“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга”, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль хаврын чуулганаар хэлэлцэгдэж байгаа энэ үед алс хол ч Монголтой маш төстэй Румынд болсон үйл явдлын тухай өгүүлэх энэ баримтат киноны тухай бичих нь ач холбогдолтой гэж үзлээ.

Collective баримтат кино хэд хэдэн шалтгааны улмаас бидний сонирхлыг татах ёстой.

  • Нийгэмд буй аливаа асуудлыг илчлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо

  • Нийгэмд буй аливаа асуудлыг илчлэхэд шүгэл үлээгчийн үүрэг

  • Нийгэмд гаргаж тавьсан аливаа асуудлыг шийдвэрлүүлэхэд иргэдийн үүрэг

Хэвлэл мэдээллийн салбар бол 4 дэх засаглал, хоточ банхар гэж бид цээжээ дэлддэг. Энэ баримтат киног үзсэн салбарынхан ч салбараараа бахархаад, огшоод сувгаа солих байх. Миний хувьд арай өөр зүйлийг Collective баримтат киноноос олж хараасай гэж хүсэж байна. Хэвлэл мэдээллийн салбар дангаараа хүч мөхөс. Манай салбар үүнийгээ хүлээн зөвшөөрч байж хүчирхэг болно.

Коллектив клубт гарсан галын хохирогч нар нас барсаар байсан шалтгааныг Бухарестийн эмч хэвлэлийнхэнд шүгэл үлээсэн учраас энэ хэргийн мөрөөр Спорт Газет сонины сэтгүүлчид орсон. Тэдний араас томоохон эмнэлгийн санхүүгийн баг, өөр эмч нар гээд шүгэл үлээх хүмүүс байсан учраас Спорт Газет сонин энэ хэргийн сурвалжлагыг үргэлжлүүлэн нийтэлж чадсан. Мөн иргэдийн идэвх байсан учраас худалч засгийг огцруулж, түр засгийн газар томилуулж чадсан. Энэ үр дүнд хэвлэл дангаараа хүрч чадах байсан гэж үү?

Эсрэгээрээ хэвлэл байгаагүй бол шүгэл үлээгч нарт дотроо бухимдахаас өөр сонголт, очих газар байх байсан гэж үү?

Амьд хүний шархан дээр өт үүрлэж байгааг харсан эмч нар миний буруу биш гээд хараад сууж байсан бол энэ асуудал өнөөдөр ч далд байх байсан байх. Хэвлэлээр гарсан мэдээллийг уншаад зөвхөн утасныхаа араас сошиал медиадаа дургүйцлээ илэрхийлж, эможи дарахаас цаашаа үйлдэл гаргаж чаддаггүй иргэдтэй байсан бол авлигаар тэжээгдсэн хичнээн гал гарч, хичнээн хүний аминд хүрэх байсан бол, хүрч байгаа бол?

Энэ баримтат киног үзсэн хүн бүр сэтгүүлчдийн хөдөлмөр, сэтгүүл зүйн салбараар бахархах төдий бодол тээж үлдээсэй гэж хүсэхгүй байна. Харин мэдээлэлд ойр эх сурвалжийн хувьд, энэ улсын иргэний хувьд мэдээлэлтэй байж, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргаж, тэр шийдвэрийнхээ төлөө идэвхтэй алхам хийж байж хүссэн эх орноо бүтээнэ гэдгээ олж хараасай.

Сэтгүүл зүй бол 4 дэх засаглал биш, бид засаглах ёсгүй, чадах ч үгүй. Харин иргэд төр барих эрхээ хэрэгжүүлэхэд нь бамбай нь байх ёстой. Эх сурвалжаа нууцлах, хамгаалах эрхийнхээ хүрээнд шүгэл үлээгчдийг хамгаалах ёстой. Шүгэл үлээгчдийн амь нас, албан тушаалаа эрсдэлд оруулан байж задруулсан мэдээллийн үнэ цэнийг нь алдагдуулахгүй, бодит шийдвэр болгоход харин иргэдийн оролцоо чухал.

Учир нь хэвлэл мэдээлэл төрийн өмнө бөхийхөд, төр ИРГЭДийг үл ойшоож эхэлдэг.

Монголд анх удаа КОЛЛЕКТИВ баримтат кино тун удахгүй үзэгчийн хүртээл болно. Сүүлийн 10 гаруй жилд бүтээгдээгүй эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шилдэг баримтат анх удаа энэ жилийн Оскарт нэр дэвшиж байгаа нь энэ. 

КОЛЛЕКТИВ баримтат киноны зохиогчийн эрх авах, эх хэлнээ хөрвүүлэх, кино дуу оруулах ажлыг  Монгол дах Канадын Элчин Сайдын Яам болон Английн элчин Сайдын Яам хамтран дэмжлэг үзүүлсэнээр олон нийтэд хүрч байгаа болно.

CĂTĂLIN TOLONTAN (47) – Спортын болон эрэн сурвалжлагч сэтгүүлч.

 

Каталин Толонтан  нь өдөр тутмын “Gazeta Sporturilor” спортын сонины ерөнхий редактор, сэтгүүлч.

Сүүлийн жилүүдэд Румын Улсын спортын салбар болон улс төрийн хүрээлэл дэх авилга хээл хахуулийг мөрдөж, цувралаар амжилттай эрэн сурвалжилжсаны үр дүнд сэтгүүлзүйн алдартай хэд хэдэн бүтээлээ олон нийтийн эрх ашгийн төлөө түгээж байгаа сэтгүүлч. Түүний эрэн сурвалжлагын мөрөөр зарим сайд, улс төрчид  ажлаа өгч, зарим нь ноцтой хэргийнхээ төлөө ял эдэлж байгаа билээ.

6ob5k8_6_x974.jpg
la3pb5_7_x974.jpg

VLAD VOICULESCU (33) –  Санхүүгийн шинжээч, philanthropist,
Эрүүл Мэндийн Сайд (2016 оны 05 сараас 12 сар)
Влад нь Веннийн “Erste” банкны хөрөнгө оруулалтын хэлтсийн  дэд ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 27 настайдаа “цитостатик сүлжээ” -г олж илрүүлсэн нэгэн. Энэ нь , хэдэн зуун хүмүүс хулгайгаар хил давуулан хавдарын эмийг Австри, Герман, Унгараас Румын Улс руу оруулж ирдэг  сүлжээ.
Өвчтөний эрхийг хамгаалагч, идэвхтэн тэрээр Румын Улсын Эрүүл Мэндийн Сайд болох завшаан тохионо. Тэрээр Алехандр Наноуд Эрүүл Мэндийн Яаманд нэвтэрч нягталж, сурвалжлах  урьд хожид  хэзээ ч олдож байгаагүй боломжийг олгоно.  

CAMELIA ROIU (47) – Мэдээгүйжүүлэгч эмч, Бухарестийн  “Burn” эмнэлэг
Коллектив амьд хөгжмийн клубт гарсан галын дараа анхны шүгэл үлээгч нь. Камелиа галд өртсөн өвчтөнүүд болон амиа алдсан хүмүүсийн талаар Каталин Толонтан болон түүний эрэн сурвалжлах багтай нягт хамтран Румыны эрх баригчдын нууцлаад байгаа шалтгааныг олж илрүүлэхийн төлөө ажиллахаар  шийднэ. Түүний энэ эр зориг нь эмч нар болон бусад иргэдийг эрүүл мэндийн салбарын системийн гажуудал, луйвар хуйвалдааныг олон нийтэд ил болгоход  зоригжуулж, хамтарч ажиллах хүсэл сэдэл хүчтэй төрүүлсэн юм.

w0r469_8_x974.jpg
bottom of page