top of page
Web Editor

Бидэнд таны дэм тус хэрэгтэй байна!



Бидэнд таны дэм тус хэрэгтэй байна! (SCROLL DOWN FOR ENGLISH)

Collective/ Коллектив

Хэвлэл мэдээлэл эрх баригчдын өмнө бөхөлзөхөд, эрх баригчид иргэдтэй зүй бус хандах болно!

Энэ баримтат киног бид ЯГ ОДОО л үзэх хэрэгтэй. Өөр хэзээ ч биш.

Иргэн, олон нийт, улс төрчид, хууль тогтоогчид, хэвлэл мэдээллийнхэн, эрэн сурвалжлагчид, төрийн ажилчид мөн хувийн хэвшлийнхэн ер бүгд.

Сүүлийн үед нэр бүхий гурван гишүүний санаачилсан эрүүгийн хуулийн 13.14-т нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нийгмийн анхааралд байна. Хэрэв энэ хууль баталгаажвал, сэтгүүлчид “үнэн”-ий төлөө үүрэгт ажлаа хийснийхээ хариуд “ялтан” болох нь.

Коллектив баримтат кино нь, хүний жам ёсны эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мөн хэвлэлийн эрх чөлөө, бие даасан мэргэжлийн сэтгүүлзүй орших нь нийгэмд ямар чухал болохыг харуулна.

Олон нийтийн, иргэний , иргэний нийгмийн, ардчилалын үнэт бүхэн үнэгүйдэж, хүчгүйдэж байгаа энэ үед та бүхний дэмжлэг тусламж бидэнд тун хэрэгтэй байна.


Энэ жил бүтээгдсэн уг баримтат киноны зохиогчийн эрх, орчуулга, хөрвүүлэг, мэргэшсэн жүжигчдийн дуу оруулалт зэрэг шууд зардал 6.5 сая төгрөг болж байгаа юм. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Mongol HD телевиз баримтат киног оргил цагаар гаргахаа илэрхийлсэн байгаа.

Үндэсний хэмжээнд, нэвтрүүлсний дараа бид орон нутгийн телевизүүдэд баримтат бүтээл гаргахыг санал болгоно.


Хэрвээ та энэ цаг үеийн хэвлэл мэдээллийн салбарт хийгдсэн энэхүү шилдэг бүтээлийг дэмжиж хамтран ажиллахыг хүсвэл бидэнтэй дараах цахим шуудангаар холбогдоно уу!

Англи хэл дээр хэрвээ та бүхэн сонирхвол, дараах албан ёсны хуудаст зочилно уу.


2020 оны 12 сарын 09 буюу Олон Улсын Хүний Эрхийн өдөр анх удаагаа Монголд сэтгүүлч дайчлан баривчилгаанд өртсөнийг бид шуурхай баримтжуулж авсан билээ. МҮОНРТ-н Үндэсний Зөвлөлийн 7 гишүүнийг сонгон шалгаруулсан Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэн, МҮОНРТ-х хэсэг уран бүтээлчид тайвнаар эвлэлдэн нэгдсэн билээ. Тэр үеэр нь цагдаагийн байгууллага МҮОНРТ-н ММ агентлагийн редактор Батаагийн Пүрэвийг дайчлан баривчилсан. Түүний яриаг эндээс сонсоно уу.

(Хэрэг нь прокурорт шилжээд байгаа)


41 views0 comments

Comments


bottom of page