top of page
Writer's pictureOyunchimeg Demchig

Яагаад түүхүүд онлайн онцгой контент гарч эхэллээ


"Айдас, зусаргүй сэтгүүлзүй" уриан дор даян дэлхийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн нэгдэж, хэвлэлийн эрх чөлөөний өдрөө 27 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

ЮНЕСКО-оос 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан үзэл баримтлалын баримт бичигт дурьдахдаа, энэ жил хараат бус сэтгүүл зүйг хамгаалан бэхжүүлэхэд гол анхаарал төвлөрч байна

Ингэхийг оролцогч тал бүрт, түүн дотроо засгийн газрууд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, шүүх засаглал, эрх зүйн салбарынхан, интернэт бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид болон залууст уриалж байна.  

Хараат бус байдал нь чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн хөгжлийн төлөөнөө 1991 онд батлагдаж, хожим нь 1993 онд НҮБ-ыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг зарлан тунхаглах сэдэл өгсөн Виндхукийн Тунхаглалын амин сүнс юм. Уг Тунхаглалд зааснаар, хэвлэлийн эрх чөлөөг хангахын тулд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах хүчтэй хууль тогтоомжоос гадна хэвлэл мэдээллийн олон ургальч үзэл, редакцийн хараат бус байдлыг хангахуйц орчин шаардлагатай байна. 

Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах зайлшгүй нөхцөл болсон хараат бус байдлыг ийнхүү хангах шаардлагатайг онцлон тэмдэглэх нь өдгөө цагаа олсон хэрэг билээ.

ДХЭЧӨ 2020-ын үндсэн санаатай НҮБ-ын 75 жилийн ой давхцаж байна. Энэхүү ойг тохиолдуулан, Гишүүн орнуудын зүгээс энх тайван, хүний эрхийн түгээмэл хэм хэмжээг баримтлахад нэн шаардлагатай олон талт байдлыг дэмжихээ илэрхийлээд байна гэжээ.( дэлгэрэнгүйг Глоб Интернэшнл Төвийн https://www.gic.mn/post/r/1517 -с үзнэ үү)

Дөнгөж байгуулагдаад удаагүй Монголын Олон Нийтийн Медиэ Контент Сангийн санаачлагаар Глоб Интернэшнл Төв, Эмнэсти Интернэшнл Монгол, Транспэрэнси Интернэшнл Монгол, Ил Тод Байдал Сан хамтран хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан "ЯАГААД түүхүүд" вэбинар зохион байгуулж байна

#ЯАГААД түүхүүд” онлайн кино контент гэдэг нь #Монголын Олон Нийтийн Медиа Контент Сан, Даний Вант Улсын #THE WHY сантай хамтран зохиогчийн онцгой эрхтэй, олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдийн бүтээн туурвисан 60 гаруй баримтат цуврал юм.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж “Путиний Үнсэлт” киног үзүүлэхээр бэлтгэв. 2012 оны “SUNDANCE” кино фестивалийн “Шилдэг зураг авалт”, “Шилдэг баримтат кино” шагналыг тус тус хүртсэн уг бүтээлээ найруулагч, продюсер Лизе Бирк Педерсон 2011 онд туурвисан.

Баримтат киног үзэж дуусаад дараа нь “Яагаад сошиал ток” үргэлжилнэ.

2020 оны 5 сарын 04-ний 20:00 цагаас шинэ мэдээллийн хэрэгслийн Facebook, Youtube, Twitter сувгуудаар таньд хүрнэ.

Модератор:

Дэмчигийн Оюунчимэг Хараат бус сэтгүүлч, Монголын Олон Нийтийн Медиэ Контент Сангийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Панелистүүд:

Хашхүүгийн Наранжаргал Глоб Интернэшнл Төвийн Тэргүүн

Дэмбэрэлийн Цэрэнжав Сэтгүүлч, Ил Тод Байдал Сан ТББ--н гүйцэтгэх захирал

Янживийн Цэцэнзаяа Эмнэсти Интернэшнл Монгол ТББ--н зохицуулагч

Очирбатын Батбаяр Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ--н гүйцэтгэх захирал

Агваанлувсангийн Ундраа Монгол Улсын Их Хурлын гишүүн, МАН

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин Монгол Улсын Хууль Зүйн сайд асан, АН

Бадамсамбуугийн Болорсайхан Хүний Эрхийн Хамгаалагч

Дашдондогийн Үүрцайх, Үндсэн хуулийн эрх зүйч, судлаач, ХҮНам

Гонгорын Гүнжидмаа, Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал

Сэдэв: "Хараат бус хэвлэл-Тогтвортой хөгжлийн хурдасгуур"

"Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага жил бүр 180 гаруй улс орны хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарладаг.

Өнгөрсөн жил нэг байр урагшилж, 70-д бичигдэж байсан Монгол Улс энэ жил гурван байраар УХАРЧ, 73-рт бичигдсэн байна

Өмнөх жилээс 3 байр ухарч, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний “мэдэгдэхүйц асуудалтай” байгаа гол учир холбогдол юу вэ?

Манайд олон ургальч мэргэжлийн сэтгүүлзүй бий юү?

Тогтвортой хөгжлийг хурдасгахад хэвлэл мэдээлэл хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа вэ?

Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид авилгатай тэмцэж чадаж байна уу?

Иргэд хэвлэл мэдээлэлд итгэдэг үү?

МҮОНРТ хараат бус мэргэжлийн сэтгүүлзүйг бэхжүүлж, гагцхүү олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж чадаж байгаа болов уу?

Монгол Улс Үндсэн хуулийнхаа гуравдугаар зүйлийг хэрхэн хангаж байгаа гэж та үздэг вэ?

Эдгээр асуултад “ЯАГААД сошиал ток” хариулна.

Сошиал ток 2020 оны 05 сарын 04-ны Даваа гарагийн 20:00 цагаас шинэ мэдээллийн хэрэгслийн Facebook, Twitter, YouTube сувгуудаар таньд хүрнэ.

Үзэгч та www.publicmediacontent.org хаягаар шууд нэвтрүүлэгт оролцох боломжтой.

"Яагаад сошиал ток" гэж юу вэ

ЯАГААД сошиал ток нь ЯАГААД түүхүүд баримтат киноны цувралаас сэдэвлэсэн цуврал контент юм. Цуврал бүр нь баримтат киноны хөндсөн өгүүлэмжээс сэдэл санаа авч монголын нөхцөлд тухайн сэдэв, агуулгыг нутагшуулна. Боловсрол мэдлэг түгээнэ. Гарц шийдэл өгүүлнэ. Алсын хараа дэвшүүлнэ. Хандлагын хувьсгал хийнэ. Олон ургальч мэргэжлийн сэтгүүлзүйг төлөвшүүлнэ

Монголын Олон Нийтийн Медиэ Контент Сангийн тухай

Монголын Олон Нийтийн Медиа Контент сан нь тогтвортой хөгжлийг дэмжиж, олон нийтийн эрх ашиг, хүний эрхийг хангахад хувь нэмэр оруулах зорилготой онцгой контент үйлдвэрлэнэ, худалдан авна, захиална, аутсорсинг хийнэ. Үнэ төлбөргүй түгээн дэлгэрүүлнэ.

Хэрвээ та өнөө оройны 20:00 цагаас эхлэх видео вэбинарт оролцохыг хүсвэл дараах линкээр холбогдоно уу

https://us02web.zoom.us/webinar/register/5415884047198/WN_MrkdiM3mQHG0rts8jHeWKQ


5 views0 comments

Commentaires


bottom of page